Монголыг баг Тайванийн шигшээд хожигдов
Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр/11.13/ тэмцээний хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Тайваний эсрэг хийлээ.
Манай шигшээ энэ тоглолтод заавал оноо авч байж хоёрдугаар шатны баг болох боломжоо хадгалан үлдэх байсан ч тоглолтын үр дүн ялангуяа эхний 10 минут хүссэн шиг байсангүй.
Тодруулбал, Тайваний шигшээ багийн Турк гаралтай довтлогч Онур Доган 8, 10 дахь минутад гоол оруулан, зохион байгуулагч орны баг 2:1-ээр Монголын шигшээг хожсон юм.
Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны шилдэг тоглогч Н.Цэдэнбал тоглолтын 62 дахь минутад өөрийн нэрийн хуудас болсон хүчтэй цохилтоор тооны харьцааг 2-1 болгосон ч "Талын хөх чононууд" маань оноо авч чадсангүй.
Сүүлийн тоглолтод Хонг Конгийн багийг хожоод ч хоёрдугаар шатны баг болж чадахгүй ч олон улсын тавцанд хийж буй тоглолт бүр манай залууст туршлага болон үлдэж байгаа нь дамжиггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ