Их аварга Кисэносато гурав дараалан уналаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн гурав дахь өдөр 72 дахь Их аварга Кисэносато  Маэгашира Хокүтофүжитэй барилдан унаснаар гурав дараалан уналаа.


Энэ башёд хүч үзэж байгаа ганц ёкозүна Кисeносато ийнхүү эхний 3 өдөр дараалан өвдөг шороодож түрүүлэх найдвар тун бага болов. Тэрбээр маргааш Точиоозантай барилдахаар оноолт таарчээ.


Озэки нараас унаагүй байсан Такаясү өнөөдөр комүсүби Кайсейтэй хүч үзэн давж, том цолтонуудаас ганцаараа 3 даваатай башёг тэргүүлсээр байна. Харин Озэки Гойэдо өнөөдөр Точиоозанд унаснаар 1 даваа 2 унаатай боллоо. Гүрж Озэки Точиношин өнөөдөр Миёогирюүг хүнд байдлаас шилдэж татан давлаа.




Манай хоёр бөх өнөөдөр учраа таарсан бөгөөд Тамаваши Д.Мөнх-Оргил, Сэкиваке Ичиножёо А.Ичинноровыг давж 2 даваатай болов. Харин Ичиножёо 2 унаатай болсон бөгөөд маргааш Комүсүби Хокүтофүжитэй барилдана. Тамаваши Мөнх-Оргил Озэки Гойэдотой барилдахаар оноолт таарчээ.  


Озэки цол горилогч Митакэүми өнөөдөр Нишигикигээр 2 дахь даваагаа авсан. Кюүшюү башёг Озэки Такаясү тэргүүтэй 4 бөх 3 даваатай тэргүүлж байна.


Монголын Маэгашира цолтой бөхчүүдээс Тамаваши 2-1, Такайнова 1-2, Чиёошома 2-1, Араваши 0-3 амжилттай барилдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ