2040 он хүртэл нефтийн үнэ өснө гэж тооцоолжээ

Олон улсын эрчим хүчний агентлаг нефтийн үнэ өснө гэсэн таамаглалыг олон жилийн өмнөөс  дэвшүүлжээ. Тийнхүү, мэргэжилтнүүдийн тооцоолсноор, 2025 он гэхэд нэг баррель нефтийн үнэ  6,6%-иар өсч, 88 ам.  доллар болох юм байна. Харин 2040 он гэхэд нэг баррель нь бүр 112 ам. долларт хүрэх  ажээ.

Энэ оны есдүгээр сард нэг баррель нефтийн үнэ анх удаа 80 ам. доллараас давсан нь  геополитикийн үйл явдал болон Венесуэл дэх үйлдвэрлэлийн уналттай холбоотойг тус агентлагийн илтгэлд тэмдэглэсэн байна. Ингэхдээ ямар маркийн нефть гэдгийг дурдаагүй ч,  энэ үед Brent нефтийн үнэ өссөн юм. 

2014 онд нефтийн үнэ унаж, АНУ-д үйлдвэрлэл тэлсний дараа нефтийн үнэ удаан хугацааны туршид бага хэвээр байх болно гэж тус агентлаг үзэж байсан юм. Гэвч бодит байдал энэ таамаглалыг нотлосонгүй. 

Харин одоо агентлагийн таамаглаж байгаагаар бол, нефтийн  үнэ улам өсч, 2025 онд нэг баррель нь 88 ам. доллар, 2030 онд 96 ам. доллар, 2035 онд 105 ам. доллар, 2040 онд 112 ам. доллар болох ажээ. 

Өчигдөр Лондоны ICE биржийн арилжааны явцад  нэг баррель брент маркийн нефтийн үнэ 2018 оны гуравдугаар сараас хойш анх удаа 7,30%-иар буурч, бүр 65 ам. доллараас доош унасан байна. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ