Д.Хаянхярваа: Алдааг нь хэлж болохгүй үе ирчихэж. Засгийг огцруулах тухай ярилцана
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Д.Хаянхярвааг бүлгийн даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн санал хураалаа.
Хуралд 60 гишүүн оролцож нууцаар санал хураахад 32 гишүүний саналаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулах санал дэмжигдлээ.Харин 27 гишүүн эсрэг санал өгсөн бол нэг хуудас хүчингүй болжээ. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах санал МАН-ын Удирдах зөвлөлд оруулж, дэмжлэг авсан. Харин бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийг нь үндэслэлгүй огцруулах гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимийн эсрэг санал цуглуулна гэж мэдэгдээд байгаа юм. Бүлгийн шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.
-Бүлгийн шийдвэртэй санал нэгдэх үү?
-Бүлэг шийдсэн учраас бүлгийн шийдвэрийг дагана. Хүндэтгэнэ.
-Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэр сайн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?
-Өөрийгөө муу ажилласан гэж хэлдэг тэнэг хүн байхгүй байх. Гэхдээ яаж ажилласныг бүлгийн гишүүд мэдэж байгаа байх. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Зарчим ярьж болохгүй. Хүний алдаа оноог хэлж болохгүй үе ирчихэж. Хууль дүрэм хэцүү болсон юм байна гэж харж байна. Гэхдээ би цаашдаа хэлэх зүйлээ хэлнэ. Хязгаарлуулахгүй.
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 36-д хүрсэн гэж үнэн үү?
-Тэр тоог хэлээд яахав. Үүнийг өнөөдөр ярилцах байх.
-Хэзээ өргөн барих вэ?
-Зураад явна. Гэхдээ нам байна даа. Ярих юм байгаа байлгүй дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ