МАН: ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжлээ
МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Бүлгийн хуралдаанаар хамгийн түрүүнд ХХААХҮ-ийн сайдын асуудлыг хэлэлцжээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөр шийдсэн ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэвшүүлсэнийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.
Харин үргэлжлүүлэн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Түүнийг огцруулах шийдвэрийг өчигдөр Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ.
Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ