Нэг грамм алт худалдан авах үнэ 99336 төгрөг байна
Төв банкны нэрлэсэн ханшаар нэг грамм алт 99336 төгрөг байна. Энэ сарын эхний 10 хоногт тогтмол 100 мянган төгрөг байсан алтны үнэ өнөөдөр дээрх үнэд хүрчээ. Энэ онд төв банк 22 тонн алт худалдан авах зорилт тавьсан. Ингэснээр гадаад валютын албан нөөцийг 700-800 сая ам.доллараар нэмэгдүүлэх юм.
Алт тушаалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд оны эхний 10 сарын байдлаар 17.7 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгжүүд 3.4 тонн алт тушаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ