Сэлэм гялс толгой бөндгөс буюу, 60 тэрбумын уналт
ЖДҮХС-аас бүлэглэн тохиролцож, зорилтот аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт уначихаад байгаа МАН-ыхан олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. 32:32-ын тэнцүү харьцаатай 60 тэрбумынхан, ЖДҮ-ийнхэн гэх хоёр пракцтай болчихоод байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх амралтын өдрүүдэд хөнжлөө нөмөрч,хөлөө тийчилж дэмий гуниглаж хэвтээгүй гэдгээ шууд ойлгуулж эхлэв. Ажлын эхний өдөр л Намынхаа Удирдах Зөвлөлийг өрөөндөө хуралдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хариуцлага тооцон, огцруулах шийдвэр гаргаж гарын үсэг зурсанаа Удирдах зөвлөлийн гишүүдээр дэмжүүлээд хотруу шидчихлээ. Хуралдааны үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
-УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Та Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө Монгол хүний ёсоор оч.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй гэсэн тулгалт шаардлагыг тавьсан юм. Өөрөөр хэлвэл манай залуусын ярьдгаар шууд л сэлэм эргүүлж эхэлсэн юм. Хамгийн сонирхолтой нь сэлэм гялсхийвүү үгүй юу л толгой бөндгөс хийж байсан нь олон амралтын өдрүүдийг овоо үр дүнтэй өнгөрүүлсэнийх ч юм шиг.
ЖДҮХС-аас зээл авсан нөхдүүдэд хариуцлага тооцож чадахгүй байна гэх байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шахалт үзүүлж эхлээд байсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар огцруулах шийдвэрийг өчигдөр орой гаргасан байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн оруулсан бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах саналыг 16 гишүүн дэмжиж, 12 гишүүн татгалзжээ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд уг асуудлыг МАН бүлгээрээ хэлэлцүүлэхээр болжээ.
Засаг огцруулах чимээнээр түрүүлж зоригтой хөдөлсөн У.Хүрэлсүхийн сэлэм гялсхийхэд л толгой бөндгөсхийж байна. ЖДҮ-ийнхэн 60 тэрбумынхнаа машиндаад эхэлчихлээ гэж ярих хэсэг байхад. Хүүк их цэвэрлэгээг эхлүүллээ гэж харах өнцөг бас байна. Хүний амийг хорооход хүндэтгэх шалтгаан хэрэгтэй гэдгийг сануулвуу гэлтэй, үглэж гомдоллоод эхэлчихсэн Д.Хаянхярваа ч яахав хаашдаа өнгөрч гэж бодьё, харин МАН-ын нөлөөтэй лидер, 60 тэрбумын гэх тодотголтой эрхэм спикер М.Энхболд тийм ч амар буугаад өгчихгүй л боловуу? Гэхдээ л Сүх жанжны сэлэм гялсхийхэд л толгой бөндгөс болж байна шүү дээ. 60 тэрбумын уналт эхэлчихвүү дээ.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ