МАН-ын Удирдах зөвлөл хотын дарга Су.Батболдыг огцруулахыг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөлөөс Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч Су.Батболдыг огцруулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, өнөөдөр өглөө эхэлсэн Удирдах зөвлөлийн хурлаар ажлын хариуцлагатай холбоотой зарим асуудлаар Су.Батболдыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хотын дарга Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг дагахаа илэрхийлсэн байна.
Удирдах зөвлөлөөс гаргасан тус шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ