Хятадын тал урьдчилан мэдэгдээгүйгээс “Оюу Толгой”, Тавантолгойн нүүрсний экспорт бүрэн зогсчээ

Өнгөрсөн баасан гаригт Гашуунсухайт-Ганц модны боомтоор гардаг “Оюу Толгой” ХХК-ийн зэсийн баяжмал болон Тавантолгойн бүлэг ордын нүүрсний экспорт бүрэн зогссон байна. Гашуунсухайт боомтын захиргаанаас мэдээлснээр, БНХАУ-ын тал гаалийн бүртгэлийн системдээ шинэчлэл хийж байгаа гэсэн шалтгаанаар ийнхүү урьдчилан мэдэгдэлгүй гэнэт зогсоожээ.

Өнгөрсөн бямба гаригт хэвийн байдалд шилжиж, Гашуунсухайт боомтоор нүүрсний тээврийн 378 автомашин гарсан бол “Оюу Толгой” 112 автомашин зэсийн баяжмал экспортод гаргасан байна. Энэ нь дөрвөн долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 22-нд өдөр 1143 автомашин нүүрс гарч байсантай харьцуулахад ойролцоогоор гурав дахин буурсан үзүүлэлт аж. Есдүгээр сар гарснаас хойш өдөрт дунджаар 1300-1500 автомашин нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн долоо хоногт нүүрсний экспортын хэмжээ огцом буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ