Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ
Mонгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аваргаллаа.
Тэрбээр аваргын бүсний төлөө өчигдөр /2018.11.11/ Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан, монгол хүний, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм.
Н.Отгонбаатар 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ий алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны Азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд "Монгол зоо" каратегийн тэмцээний 2 удаагийн аварга, 2010, 2012 онд "Сонсогчийн алдар" тэмцээний 2 удаагийн аварга, 2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёкушёнка каратегийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга болж, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ий алтан медалийг тус тус хүртэж байсан Монголд болон тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан тулаанчдын нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ