Б.Содномдаржаагийн ээж:Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн.
С.Зоригийн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.
С.Зоригийн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.
Түүний ээж Л.Жавзмаа "Би саяхан хүүтэйгээ уулзсан. Миний хүүг хориход "энэ хэргийг хүлээ" гэж олон хоногоор дарамталсан. "Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно" гэж миний хүүг дарамталж байсан.
Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн.
Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга нэг өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж С.Зоригийг яаж алсан, хэд хутгалсан хэл гэж хэрэг хүлээлгэсэн.
Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж байна.
С.Зоригийг алсан хоёр хүн гэж байсан бол одоо дөрвөн болгоод байна. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ гэсэн" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ