Энэ оны III улиралд даатгалын салбарын цэвэр ашиг 14 тэрбум төгрөгт хүрчээ
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсөж, 327 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Үүнээс 76 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.
Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тайлант улиралд салбарын татварын дараах цэвэр ашиг 41 хувиар өсөж нийт цэвэр ашгийн хэмжээ 14.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 10 хувь, нийт хөрөнгийн өгөөж 4.7 хувь байна гэж СЗХ-ноос мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ