Роналдиньог гадагш явуулахгүй болж байна
Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг болон “Барселон” клубийн хагас хамгаалагч асан Рональдино өртэйгээсээ болоод гадаад паспортгүй болж мэдэхээр байна. “UOL” сонинд ингэж бичжээ.
Риу-Гранди-ду-Сул муж улсын шүүх 38 настай түүний паспортыг хурааж авах тухай тогтоол гаргасан байна. 1,8 сая реалын (480 мянга орчим ам. доллар) хугацаа хэтэрсэн фиксалийн өр нь ингэх шалтгаан болж байгаа ажээ. Рональдиног үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй гэж үзэж байна. Хуучин хөлбөмбөгчний өмчид 19 объект байдаг ажээ.
Түүнийг 2 сая еврогоор торгосон ч, тэр энэ мөнгийг төлж чадахгүйг арваннэгдүгээр сарын 6-нд мэдээлж байсан юм. Түүний банкны дансанд ердөө зургаан евро үлдсэн байжээ.
Роналдиньо 2018 оны нэгдүгээр сард хөлбөмбөгийг орхисон юм. Тэр дэлхийн аварга. Каталоны “Барселон” клубийн бүрэлдэхүүнд (2003-2008 онд тоглож байсан) тоглож байхдаа Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа, аваргуудын лигийн тэмцээнд нэг удаа түрүүлж байсан юм. Рональдино бас “Пари-Сен Жермен”, “Милан”, “Фланменго”, “Атлетико Минейро” болон бусад клубт тоглож байсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ