“10 мянган бриллиант” шигтгэсэн гутлыг Шанхайд танилцуулжээ
Ягаан өнгийн бриллиантаар бүрэн бүрсэн гутлыг Хятадад үзэсгэлэн дээр танилцуулсан байна. Дизайнч Жимми Чу болон Режи Ханга нарын энэ бүтээлийг үзэхийг хүссэн хүн тоймгүй олон байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
«Genevant» компанийн төлөөлөгч Чэнь Пиньюйгийн хэлснээр, гутлыг хийхэд том бриллиант хэрэглэсэн бөгөөд эдгээрийн хооронд жижгүүдийг нь шигтгэсэн байна.
Гутлыг бриллиантаар бүрэн бүрсэн учир, ойролцоогоор арван мянга орчим ягаан бриллиант оржээ.
Гутлын дизайныг нэг жил орчмын хугацаанд гаргаж, бриллиант шигтгэхэд 360 цаг зарцуулсан байна. Гутал ердийнхөөс нэлээдгүй хүнд хэдий ч, өмсөхөд маш аятайхан байх болно хэмээн компанийн төлөөлөгчид нотлож байна.
Гутлыг 4,3 сая ам. доллараар үнэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ