Бахархлын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа цогцолборт болно
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-т зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш Буянт-Ухаа спортын ордонд 14:00 цагаас эхэлнэ. Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан зохион байгуулдаг уг барилдаанд хүчит 128 бөх зодоглох юм. Үндэсний бөхийн холбооны маргаанаас үүдээд сүүлийн хэдэн сар Монгол бөхийн өргөөнд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдахгүй байгаа юм.
2012 оноос эхлэн зохион байгуулж буй “Монгол бахархалын өдөр”-ийн барилдаанд Ч.Санжаадамба аварга хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлжээ. Мөн улсын аварга С.Мөнхбат, улсын начин Э.Даш нар тус бүр хоёр удаа үзүүр булаасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ