Билл Гейтс ус хэрэглэдэггүй жорлон танилцуулав

“Microsoft” корпорацыг үндэслэгч  Билл Гейтс ус хэрэглэхгүй, муу усны шугамд  холбогдолгүйгээр  ажиллаж чаддаг шилдэг технологийн жорлонг олон нийтэд танилцуулжээ. Тэр Бээжинд  олон улсын жорлонгийн үзэсгэлэн  дээр үүнийг  танилцуулсан байна.

Энэ  шинэ бүтээл нь химийн тусгай реагентуудын тусламжтайгаар өөрийн үйлдлийг хийдэг бөгөөд ялгадсыг бордоо, цэвэр ус болгодог байна. Гейтсийн өөрийнх нь хэлснээр, түүний  танилцуулсан технологи нь “бараг 200 жилийн хугацаан дахь эрүүл ахуйн салбарын хамгийн чухал ололт” болж байгаа ажээ.

Нялх хүүхдийн эндэгдлийг  багасгаж, чанар муутай ус, эрүүл ахуйн муу нөхцөлдтэй холбоотой элдэв аюулт өвчинтэй тэмцэх зардлыг бууруулах гэсэн эрмэлзлэл нь шинэ төрлийн жорлон  хийх  зорилго болсон байна. Блумберг агентлаг ингэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Билл Гейтс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шинжлэх ухааны асуудал эрхэлсэн зөвлөх болооч гэсэн саналаас татгалзсан байна. “Майкрософт” корпорацын үндэслэгчийн хэлснээр, тэр америкийн төрийн тэргүүнтэй уулзахдаа энэ албан тушаалын хүн байхгүй байгаа асуудлыг хөндөж ярихад, Трамп тэр дор нь түүнд ийм санал тавьжээ.


 С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ