Индонезид сүйрсэн онгоцны агаарын хурдны заагуур эвдрэлтэй байжээ
Өнгөрсөн аравдугаар сард сүйрэн далайд живж 189 хүний аминд хүрсэн Индонезийн “Lion Air” компанийн шинэхэн “Boeing 737 MAX 8” онгоцны агаарын хурдны заагуур сүүлийн дөрвөн нислэгт эвдрэлтэй байсан нь тогтоогдсон гэж Индонезийн тээврийн аюулгүй байдлын хороо мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.
Индонезийн тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соержанто Тхажоно мэдэгдэхдээ, “Сүйрсэн “Boeing 737 MAX 8” онгоцны агаарын хурдыг дэлгэцэнд харуулдаг заагуур эвдрэлтэй байсныг тогтоолоо. Үүнтэй холбогдуулан бид “Boeing” компанийг дээрх заагууртай холбоотой сүйрэл дахин гаргахгүй байх тал дээр ажиллахыг уриалж байна” гэжээ.
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани ямар нэг тайлбар хийхээс татгалзсан байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ