М.Лаудруп “Реал”-ыг дасгалжуулахаас татгалзжээ


Эзэн хааны баг гэгддэг Мадридын “Реал” Испанийн Ла лигийн аравдугаар тойрогт мөнхийн өрсөлдөгч “Барселон”-д 5:1-ээр бут ниргүүлсний дараа тус багийн удирдагчид дасгалжуулагч Хулен Лопетегиг ажлаас нь халсан билээ. Үүний дараа “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес тус багт 1994-1996 онуудад тоглож байсан Данийн Михаэл Лаудрупт дасгалжуулагчийн албыг санал болгожээ. Гэвч 54 настай М.Лаудруп хэдий “Реал”-д хайртай ч үүссэн нөхцөл байдалд эзэн хааны багийг дасгалжуулах боломжгүй гэсэн хариу өгсөн аж.

“Реал” 10 тойргийн дараа Ла лигт 14 оноотойгоор ердөө есөд бичигдэж, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр Сантьяго Солари ажиллаж байгаа юм. Тус багийн дасгалжуулагчаар Антонио Конте (экс-"Ювентус", "Челси"), Маурисио Покеттино ("Тоттенхэм") хоёрын нэг нь ажиллаж болзошгүй гэнэ. 



Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ