Органик хүнс хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдгийг нотолжээ
Францын эрдэмтэд 70 мянган хүнд 2009-2016 онуудад долоон жилийн турш хийсэн судалгааны дүнгээ гаргаж, органик хүнс тогтмол хэрэглэвэл хорт хавдар үүсэх эрсдэл даруй 25 хувиар буурдгийг нотолжээ.
Органик хүнс гэдэг нь минерал бордоо, пестицид, өсөлт өдөөгч бодис, генийн өөрчлөлттэй эд эс зэргийг ашиглахгүйгээр ургуулсан хүнсний жимс, ногоо, бусад био бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Судалгааны удирдагчдын нэг Жюли Бодригийн үзэж буйгаар, дэлхийн улс орнууд органик хүнсний хэрэглээг дэмжин өөгшүүлэх бодлого баримталбал хорт хавдраас урьдчилан сэргийлэх явдал хавьгүй илүү үр дүнд хүрэх ажээ.
Б.Түшиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ