ДАШТ-ий медальт эмэгтэй бөхчүүд өнөөдөр эх орондоо ирлээ
"Будапешт-2018" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглосон эмэгтэй бөхчүүд өнөөдөр/10.27/ эх орондоо ирлээ.
ДАШТ-д Монголын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг (эрэгтэй бөхчүүд өчигдөр хөл тавьсан) тамирчид, дасгалжуулагч, бусад албаны хүмүүс өнөөдөр өглөө Будапешт-Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ