МАНАЙ ХӨЛБӨМБӨГЧИД ХОНГКОНГИЙН БАГИЙГ ХОЖЛОО

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг улсуудад болж байна. Өчидөр/10.26/ Ливаны Бэйрут хотод “А” хэсгийн хоёр дахь тоглолт болж, Монголын охидын шигшээ баг Хонгконгийн багтай тоглов.

Тус тоглолтын туршид манай охид эсрэг багаас зохион байгуулалт, ур чадварын хувьд илүү байж 7 дугаартай Э.Энхмаргад гоол оруулснаар 1:0-ийн харьцаатай анхны ялалтаа байгууллаа. Ийнхүү өмнөх тоглолтод Австралийн шигшээ багт 18:0-оор хожигдсон манай охид Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын эхний хожлоо байгуулав.

Манай шигшээ дараагийн тоглолтоо маргааш/10.28/ зохион байгуулагч Ливаны шигшээ багтай хийнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ