Аравдугаар сард төрсөн хүүхдүүдийн онцлог


  Аравдугаар сард төрсөн хүүхдүүд хамгийн янз бүрийн салбарт амжилт олох магадлал ихтэй  байдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.


  1.Тэдний дундаас спортын одууд  төрдөг

Намар  төрсөн хүүхдүүд  дундаж үзүүлэлтээрээ  илүү тэсвэр хатуужилтай,  биеийн бэлтгэлийн талаар  ялангуяа дөрөв, тав, зургаадугаар сард төрсөн үе  тэнгийнхнээсээ  илүү гэдгийг судалгаа харуулжээ. Хамгийн спортлог нь арваннэгдүгээр сард төрсөн хүүхдүүд байсан бөгөөд тэдний араас есдүгээр сарын, дараа нь аравдугаар сарын хүүхдүүд ордог байна.

 

Ийм сонин үзэгдэл нь яг зуны улиралд таардаг жирэмслэлтийн сүүлийн хагаст ээж болон ураг D  аминдэмийг  ихээр авдагтай холбоотой  байж болох юм гэж эрдэмтэд таамаглаж байна. “Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст намар  төрсөн хүүхдүүдийн  яс болон булчингийн эдийн хэмжээ  бусад сард  төрсөн хүүхдийнхээс бага зэрэг их байдаг. Тиймээс  бүр анхнаасаа илүүтэй  булчинлаг тэд илүү идэвхитэй бөгөөд спортоор эрт  хичээллэж эхлэдэг” гэж  английн Эссексийн их сургуулийн спортын мэргэжилтэн Гэвин Сэндергкок “New York Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  тодруулан тайлбарлажээ.

2. Тэдэнд урт наслах  магадлал их бий

Чикагогийн их сургуулийн судлаачид  төрсөн сар наслалттай хэрхэн холбоотойг тодруулахаар шийджээ. Тэгсэн чинь,  намар – есөөс арваннэгдүгээр сард төрсөн хүмүүс  зуу хүртэл наслах магадлал  ихтэй байсан байна. Тухайлбал,  аравдугаар сард төрсөн хүмүүст зуун насны ойгоо тэмдэглэх магадлал дөрөвдүгээр сард төрөгсдөөс  нэлээд дээгүүр байжээ.

 3. Тэдний зүрх сайн

“Аравдугаар сард төрөгсөд”  урт насладаг нь  зүрх-судасны өвчнөөр өвчлөх эрсдэл харьцангуй бага байдагтай холбоотой байж болох юм. Хүний төрсөн улирал, түүний эрүүл мэнд болон урт наслалт ямар холбоотойг судласан судлаачид ямартай  ч  ийм дүгнэлтэд хүрчээ.

4. Тэдний сэтгэхүй бас сайн

Их Британийн Ливерпулийн судлаачид  хүмүүсийн төрсөн улирал болон амиа хорлосон тухай мэдээллийг харьцуулжээ.  Хавар болон зуны эхээр төрсөн хүмүүсийн дунд амиа хорлох явдал их байсан бол, намар болон өвлийн эхээр төрсөн хүмүүст амиа хорлох эрсдэл хамгийн бага байсан байна.

5. Тэдний дунд улс төрчид олон

Биеийн болон сэтгэхүйн хувьд илүү эрүүл байдгаас  “аравдугаар сард төрөгсдөд” бүхий л үүд хаалга нээлттэй байдаг аж. “Motherly” ресурст бичсэнээр, тухайлбал  америкийн ерөнхийлөгч нарын дунд чухамхүү аравдугаар сард төрсөн хүмүүс олон байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ