Залуучуудын олимпын III наадам-Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд /Буэнос-Айрес хотын цагаар/ Залуучуудын олимпын III наадам үргэлжилж байна.

Энэ удаагийн наадамд Дэлхийн 206 улсын 4000 гаруй тамирчид 32 спортын төрлийн 241 багц медалийн эзэд тодрох бөгөөд Монгол улсын баг 6 спортын төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ /Улаанбаатар хотын цагаар/

ЖҮДО – /Холимог багийн төрөл/

10 дугаар сарын 10 – 21:00 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн – Г.Тэмүүжин, Л.Сосорбарам /дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл/

3Х3 САГСАН БӨМБӨГ -/Хэсгийн тоглолтууд/

10 дугаар сарын 11 – 22:00 цагт

МОНГОЛ – ОХУ

МОНГОЛ – АРГЕНТИН

Монголын багийн бүрэлдэхүүн – Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл /дасгалжуулагч С.Төгсжаргал/

ЧӨЛӨӨТ БӨХ – /Эмэгтэйчүүдийн 43кг, 65кг/

10 дугаар сарын 13 – 21:00 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн – Б.Энхзул, Т.Оюун-Эрдэнэ /дасгалжуулагч С.Мөнхдуулдах/

ХҮНДИЙН ӨРГӨЛТ – /Эмэгтэйчүүдийн +63кг/

10 дугаар сарын 14 – 01:30 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн – Г.Энэрэл /дасгалжуулагч Х.Одхүү/

Энэ удаагийн олимпын манай анхны медалийг жүдогийн тамирчин /55кг/ Ганбүргэдийн Тэмүүжин авчирсан бол жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны тамирчдыг цэвэр ялж, аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдсанаар удаах мөнгөн медалийн эзэн болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ