Байтын тамирчид Японд бэлтгэл хийнэ

  Байтынхны хувьд 2019 онд олимпийн эрх олгох хэд хэдэн тэмцээнд  оролцох юм байна. Тайландын Азийн цом, Японы цомын тэмцээний өмнө буюу ирэх оны хоёр, ёсдүгээр сард Монгол, Япон улсын байт харвааны тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

“Токио-2020” олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын байт харвааны холбоо Япон улсын Оказаки хоттой хамтран ажиллах санамж бичигт энэ оны дөрөвдүгээр сар гарын үсэг зурсан юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын байт харваачид Оказаки хотод хамтарсан бэлтгэл хийх бөгөөд Японы цомын тэмцээнд оролцох юм.

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан тус холбооны  Япон дахь төлөөлөгч М.Китатава санг хүлээн авч, дээрх асуудлаар ярилцжээ.  П.Цагаан аливаа тэмцээнд амжилттай оролцоход тухайн газар оронд нь бэлтгэл сургуулилт хийхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна.


 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ