НАМРЫН НЭЭЛТИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЭВ

Монголын үндэсний бөхийн холбооны намрын нээлтийн барилдааныг өчигдөр “Алдар” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулжээ. Бөхийн холбооныхон хоёр хуваагдснаас болж барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй болсон юм. Харин өчигдрийн барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулав. 
 
Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглов.
 
Намрын нээлтийн барилдаан сондгойрч, шөвгийн 3-т Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд болон Улсын харцага Б.Бат-Өлзий нар үлдсэн юм. Улмаар Улсын арслан Э.Оюунболд, харцага Б.Бат-Өлзий нар уран мэхийг уралдуулан барилдаж, Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бол, барилдааны түрүүг Саруул сайжрах, үлэмж бадрах Улсын аварга П.Бүрэнтөгс авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ