Г.Угалзцэцэг гурав дах удаагаа Азийн аварга болов

Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа Азийн аварга болж буй юм.  Үүнээс өмнө 2016, 2017 онд ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм.

Дашрамд дуулгахад, тэрээр өнгөрөгч онд Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнээр гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртээд байсан билээ.


ugalztsetseg


СЭТГЭГДЭЛ БИЧИХ