Компьютерын тоглоом хүмүүсийг тэнэг, түрэмгий болгодог уу?


 

Зарим компьютерын тоглоом геймерүүдийг  хамгийн их түрэмгий болгодгийг АНУ-ын Дартмутын коллежийн социологчид, сэтгэл судлаачид илрүүлснийг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.

  Эрдэмтэд дэлхий нийтэд 17 мянга гаруй хүүхдийн сэтгэцийн байдалд дүн шинжилгээ хийснээр, Grand Theft Auto, Call of Duty болон  Manhunt зэрэг тоглоом нь тэднийг түрэмгий зан араншин, сандрамтгай болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.

2010- 2017 оны долоон жилийн ажиглалтын хугацаанд эрдэмтэд  гол гол үзүүлэлтээр компьтерын тоглоомуудад дүн шинжилгээ хийсэн байна. GTA болон  Call of Duty зэрэг түгээмэл тоглоомууд нь хүүхдийн сайн төлөвшиж амжаагүй оюун ухаанд сөргөөр нөлөөлж, тэднийг эцэг, эх, багш нарынхаа үгийг тоохгүй болж,  хэрэг зөрчил гаргахад хүргэдгийг судлаачид илрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ