ОУХМ Г.Угалзцэцэг Азийн аваргад өрсөлдөхөөр Энэтхэг улсыг зорилоо
Бүгд найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод 2018 оны аравдугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга олон улсын хэмжээний мастер тамирчин Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо.
Мөн Монголын Бодибилдинг фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, Бодибилдингийн Олон улсын шүүгч Д.Хишигдэмбэрэл нар тус тэмцээнийг зорьж байна. Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique-165 см” ангилалд өрсөлдөнө. Тэрээр энэ ангилалд урд нь ДАШТ-д гурван удаа, ААШТ-д хоёр удаа аваргалж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ