Танилц:4 тэрбум 326 сая 500 мянган төгрөгийн үнэтэй гутал
Арабын нэгдсэн эмирт улсын загварын “Jada Dubai” брэндийн алтаар бүтээж, бриллиантаар хөвөөлж чимсэн эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутал.
“Jada Dubai” нь үнэт металл, чулуугаар чимэглэсэн люкс гутал хийдгээрээ нэртэй юм.
Энэ удаа арабын дизайнч бриллиантаар чимсэн үнэхээрийн алтан гутал хийхээр шийджээ. Дашрамд дурдахад, энэ чамин гутлыг үнэт эдлэлийн компаниудтай хамтран хийсэн байна.
Энэхүү гайхалтай гутлыг үзүүлсэн дүрс бичлэг Instagram-ын Jada Dubai хуудсанд тавигджээ.
“Энэ Үнсгэлэжингийн гутал” монгол мөнгөөр бол 4 тэрбум 326 сая 500 мянга орчим төгрөгийн үнэтэй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ