Н.Түвшинбаяр аварга Киргизийн бөхийг цэвэр яллаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манайхаас гурван бөх барилдана.
МУХБ, МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр Д хэсэгт эхний тойрогт Киригизстаны Бекболат Тогтогоновтой барилдаж, цэвэр яллаа. Манай бөхийн дараагийн учраа нь БНХАУ-ын Юан Шаотонг. Түүний хэсэгт олимп, дэлхийн аварга, Чехийн бөх Лукас Крпалек, олимпийн хошой хүрэл, дэлхийн аваргын олон удаагийн медальт Голландын бөх Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури нарын сайчуул орсон байна. Хоёрдугаар тойрогт Х.Грол, Л.Крпалек нар хоорондоо тулаад ялсан нь манай аварга, хятад бөх хоёрын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдах нь.
+100 кг-ын жинд барилдаж буй манай ОУХМ, залуучуудын эдлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр В хэсэгт орж, эхний даваандаа хийллээ. Манай бөх Кубын бөх А.Гранда, Киргизстаны Юрий Краковецкий нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. Ялбал ялбал шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөө Бразилийн үлэмж биет Рафаэл Сильва, БНСУ-ын залуу бөх Ким Мин Жон нарын хэн нэгтэй нь барилдах төлөв гарчээ.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ Баттулгын Мөнхтуяа барилдана. Манай бөх эхний даваандаа хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Германы Каролин Вейсстэй барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ