АНУ-ын нууц албаныхан В.Путины бэлэглэсэн бөмбөг аюултай эсэхийг шалгажээ


“Хэцүү орнуудын” тухай мэдээлэл цуглуулах цар хүрээг өргөжүүлэхээр гадаад тагнуулын алба төлөвлөж байгаа тухай Тагнуулын төв газрын (ТТГ) захирал Жина Хаспел мэдэгджээ. Тэрээр олны өмнө анх удаа үг хэлэхдээ энэ  тухай ярьсныг телевизийн NBC News суваг мэдээлсэн байна.

Орос, Хятад, Иран, Умард Солонгосын тухай ярихад  ТТГ ийм томъёолол хэрэглэдгийг тус телевизийн сувгаар онцолсон байна.

Түүнийг ТТГ-ын захирлын албан тушаалд томилогдсоны дараа тагнуулын алба мэдээлэл цуглуулахад илүү идэвхитэй хөрөнгө оруулах  аж.  ТТГ  хилийн чанадад америкийн тагнуулчдын тоог нэмэгдүүлж,  тэдний гадаад  хэлний сургалтад  онцгой анхаарал тавина гэдгийг Хаспел хүлээн зөвшөөрсөн байна.

Америкийн тэргүүн Дональд Трампад Оросын ерөнхийлөгч Владимир Путиний бэлэглэсэн хөлбөмбөгийн тухай асуултад ТТГ-ын захирал хариулахдаа:

- АНУ-ын Нууц албаныхан  энэ бэлгийн рентген зургийг  авна гэдэгт найдаж байна хэмээн илэрхийлжээ.

Оросын удирдагч долоодугаар сарын 16-нд Хельсинкид хэвлэлийн хурал хийх үеэр уг бөмбөгийг Трампад бэлэглэсэн байна.  АНУ-ын ерөнхийлөгчид өгсөн бусад бэлгийн адил бөмбөг аюултай эсэхийг шалгасан гэж Цагаан ордноос мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ