Эрдэмтэд далд санаа агуулсан зургийн нууцыг тайлжээ
Далд санаа агуулсан хамгийн нэртэй зургийн нэг болох “Миний эхнэр ба хадам ээж” гэдэг зураг дахь дүрсийг хэрхэн харах нь хүний наснаас шалтгаалдаг байна. Өмнөд Австралийн Их сургууль болон Флиндерсийн их сургуулийн эрдэмтдийн баг ийм дүгнэлт хийжээ. Тэдний судалгааны ажлын дүн “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Нэг хүний нүүрээр хоёр хүн – залуу эмэгтэй (цаашаа харсан, үзэгч түүний хамар, нүүрний тал, чих,зүүлт зүүсэн хүзүүг харна) болон настай эмэгтэй (хажуу тийшээ харсан, хоёр нүд, монхор хамар, ам болон эрүү харагдана) уг зурагт байгаа юм.
Судалгаанд дэлхийн 22 орны 18-аас 68 хүртэл насны (дундаж нас нь 33) 666 хүн (олонхи нь америкчууд – 393) оролцжээ.
Эхлээд зургийг сайтар харахыг туршилтад оролцогчдод хэлээд, юу харж байна, амьтан уу, эсвэл хүн байна уу гэж асуусан байна. Хэрвээ хүнийг харж байгаа бол, ямар хүйсийн хүн байна гэдгийг асууж, зөв хариулсан тохиолдолд (эмэгтэй хүн) зурагт байгаа хүний насыг хэлж байжээ.
30-аас доош насны хүмүүс залуу эмэгтэйг олж харсныг судалгааны дүн харуулсан байна. 30-аас дээш насны хүмүүс настай эмэгтэй байна гэж хэлж байжээ.
“Миний эхнэр ба хадам ээж” зураг 1888 онд германы ил захидал дээр анх гарсан байна. Шог зураач Уильям Эли Хилл 1915 онд өөрийн хувилбарыг танилцуулжээ. 1930 онд сэтгэл судлаач Эдвинг Боринг “Хоёрдмол санаатай шинэ зураг” гэсэн өгүүлэлдээ энэ зургийг ашиглаж, үүний дараа өгүүллийг оптикийн нууцлаг үзэгдлийн жишээ болгон сурах бичгүүдэд нийтлэх болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ