Модрич оны шилдэг хөлбөмбөгчин болов
Мадридын хөлбөмбөгийн “Реал” клубийн хагас хамгаалагч, Хорватын шигшээ багийн гишүүн Лука Модрич ФИФА-гийн шалгаруулалтаар оны шилдэг хөлбөмбөгчин болсныг «The Best FIFA Football Awards 2018» Twitter-аккаунтад мэдээлжээ. Шагнал гардуулах ёслол Лондон хотод болсон байна.
Шагналд нэр дэвшигсдийн жагсаалтад Модричийн зэрэгцээ “Ювентус” клубийн Криштиану Роналду, “Ливерпуль” клубийн Мохамед Салах нар орсныг үүнээс өмнө мэдээлж байсан юм.
33 настай Модрич Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглон, 2018 оны ДАШТ-ний мөнгөн медальт болсон билээ. Тэр мөн энэ тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ