Уран гимнастикийн Азийн АШТ манай улсад анх удаа зохиогдоно
Нийт 9 орны 70 гаруй тамирчид оролцож буй Уран сайхны гимнастикийн Ази Тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Азийн аварга, дэлхийн цомын аварга гэх мэт олон алдартай тамирчид хүрэлцэн ирэх юм.
Уран сайхны гимнастик бол дан ганц охид бүсгүйчүүд хичээллэдэг эмэгтэй хүний гоо сайхныг урлаг болон спортоор тодотгон харуулдаг Олимпийн төрлийн спорт билээ.
Тэмцээний эхний өдөр 10 дугаар сарын 26- ны өдөр ганцаарчилсан төрлийн цагариг бөмбөгний тэмцээн, багийн төрлийн тэмцээн, тэмцээний хоёр дахь өдөр 10 дугаар сарын 27-ны өдөр ганцаарчилсан төрлийн булав туузны тэмцээн, багийн төрлийн тэмцээн, тэмцээний гурав дахь өдөр буюу финалын тэмцээн 10 дугаар сарын 28-ны өдөр ганцаарчилсан төрлийн 4 хэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн, багийн төрлийн 2 хэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ