Нэг жилийн өмнө Дональд Трампыг огцруулах гэж байжээ
2017 оны хавар АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Род Розенстайн Трампын эрхийн чадамжгүй гэдгийг нотлож, дараа нь Үндсэн хуулийн 25 дугаар засварыг ашиглан, ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгахын тулд түүний яриаг нууцаар бичиж авахыг санал болгож байсныг “Нью-Йорк таймс” сонин илрүүлж чадсан байна.
Мөрдөн байцаалтын төгсгөлд Трампыг огцруулахаар зарлана гэж америкийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хариуцагчдын нэг Розенстайн эхлээд тооцоолж байжээ. Гэвч бараг хоёр жил үргэлжилж байгаа мөрдөн шалгах ажил ямар ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс тэр өөр хувилбар хэрэглэхээр шийджээ. Харин ерөнхий прокурорын орлогч өөрөө энэ бүхнийг няцааж байгааг телевизийн “Россия 24” суваг мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ