Дэлхийд олдоогүй байгаа эрдэнэс хаана хаана байгаа вэ?
Хэрвээ та эрдэнэс хайгч болохыг хүсч, гэхдээ бүгдийг нь олчихсон байх хэмээн санаа зовж байгаа бол, энэ нь талаар хэрэг гэж хэвлэлд бичиж байна.
Олох эзнээ хүлээж буй олон мянган нуугдмал эрдэнэс дэлхийгээр нэг таржээ. Харин бид эдгээрээс заримынх нь тухай өгүүлэх гэсэн юм.
Оук арлын мөнгөн тэмдэгтийн уурхай
Шинэ Шотландад Оук гэх арал бий бөгөөд эндээс бүр 1795 онд нэгэн жаал хүү их эрдэнэс бүхий газрыг олсон гэдэг. Тэр цагаас хойш туршлагатай эрдэнэс хайгчид ганц ширхэг ч болов зоос олохыг горилон, арлын эргэн тойронд өч төчнөөн нүх ухжээ. “12 метрийн гүнд хоёр сая стерлинг нуусан” гэсэн бичиг бүхий пайз энэ арлаас олдсоноор ингэх болсон байна.
Мартагдсан уурхай
Германы нэгэн цагаачийн олсон гэх алтны уурхай АНУ-ын ууланд бий хэмээн ярьцгаадаг байна. Тэрээр уурхай байгаа газрыг нууцлаж, энэ нууцаа аваад нас баржээ. Эрдэнэс хайгч олон мянган хүн өдөр бүр алт хайж, харин олон хүн амь насаа ч алддаг байна.
Хоёр дахь сүмийн лааны алтан суурь
Лааны том алтан суурь байсан Иерусалимын хоёр дахь сүм манай эриний бүр 70 онд устсан байна. Сүмээс баруун хана л үлдсэн бөгөөд харин лааны алтан суурь байгаа газар нь одоо болтол тодорхойгүй байгаа ажээ.
Алтан ууль
1993 оны дөрөвдүгээр сарын 24-нд францын зохиолч Режис Хаузер буюу Макс Валентин алтан ууль нууж, энэ тухай 11 тэмдэглэл бичжээ. Эрлийн ажил нэг жилээс илүү удаан үргэлжлэхгүй хэмээн зохиолч бодож байсан ч, хэн ч үүнийг олж чадалгүй бараг 25 жил болж байна.
Хятадын эзэн хааны тамга
Хятадын пийсүү тамга 907 онд алга болтлоо эзэн хаадад үе дамжин шилжиж байжээ. Тамга алга болсныг 977 онд л албан ёсоор зарласан байна. Олон хүн энэ тамга байдаг гэдэгт эргэлздэг ч, эрдэнэс хайгчид түүнийг эрсээр байгаа ажээ.
Английн хааны алдагдсан үнэт зүйлс
Эдлэн газаргүй гэгддэг Иоан баян, бас харгис хэрцгий хаан байсан бөгөөд үүнээсээ болоод тэр Англиас зугадахад хүрчээ. Оршин суугчид түүний бүх баялагийг хурааж, Нин голд хаясан гэдэг. Тийнхүү одоо болтол нэг ч хүн үнэт эрдэнэсийн мөрөөр орж чадаагүй гэнэ.
Нацистын алт
Нацистууд хураасан алтаа Австрийн Топлиц нууранд хаясан гэх яриа байдаг. Тиймээс одоо эрдэнэс хайгчид түүнийг олох гэхдээ амь насаа дэнслэн, живж үхсээр байгаа ажээ.
Флорентын бриллиант
Швейцар руу зугатан гарсан хааны гэр бүлийнхэн алдах хүртэл 132,27 каратын асар том шар бриллиант баячуудын гар дамжин явж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ