Жүдо бөхийн ДАШТ-ий сугалаа өнөөдөр гарна

“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд нэг хоног үлдээд байна. Өнөөдөр сугалаа гарах ба хэсгийн барилдаан маргааш манай цагаар 14:00 цагаас эхэлнэ. Финалын барилдаан 20:00 цагаас эхэлнэ. 
Эхний өдөр уламжлал ёсоор Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр нутгийн бөх олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэгт багтжээ.

"В" хэсгийг Японы Ф.Тонаки тэргүүлж байгаа бөгөөд Урнаатай зооны аваргын төлөө барилдах магадлал өндөр. “D” хэсэгт Украины Дария Билодид, Галбадрахын Отгонцэцэг /Казахстан/ нар багтжээ.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин хүч үзэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ