ЖҮДОЧИД ДАШТ-ИЙГ ЗОРИЛОО
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр/09.17/ Азербайжаны нийслэл Баку хотыг зорисон байна.
Энэ удаагийн ДАШТ-д 129 орны 800 жүдоч оролцох юм. Манай улсын хувьд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч тус тэмцээнд зодоглоно. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
ЭРЭГТЭЙ
- 60кг: Баяраагийн Амартүвшин /Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клуб /
- 66кг: Ганболдын Хэрлэн /”World Masters-2017” тэмцээний аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /
- 73кг: Ганбаатарын Одбаяр /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб /
- Цэнд-Очирын Цогтбаатар /Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
- 81кг: Отгонбаатарын Ууганбаатар /”Токио-2017” Гранд Сламын аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
- 90кг: Гантулгын Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
- 100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Олимпийн наадмын IV байрт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
- +100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Азийн наадмын хошой мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
- Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клуб/
ЭМЭГТЭЙ
- 48кг: Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо/
- 52кг: Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
- Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
- 57кг: Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
- Лхагватогоогийн Энхрийлэн /Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
- 63кг: Балдоржийн Мөнгөнчимэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин/
- Болдын Ганхайч /”Дюссельдорф-2018” Гранд сламын хүрэл мещдальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
- 70кг: Цэнд-Аюушийн Наранжаргал /Азийн наадмын гурван хүрэл медальт, Азийн аварга, “Женко” клуб/
- +78кг: Баттулгын Мөнхтуяа /Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
Тус тэмцээнийг SPS HD телевиз спортын тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлэх юм байна. Хуваарь ёсоор хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагаас эхлэх бол медалийн төлөөх шигшээ барилдаануудыг өдөр бүрийн 20 цагаас хүлээн авч үзэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ