Дэлхийн хамгийн алдартай соёл амралтын хүрээлэнгүүд
Та дэлхийн хамгийн алдартай соёл амралтын хүрээлэн аль болохыг мэдэх үү. Энэ удаад бид Themed Entertainment Association болон AECOM-оос гаргасан судалгааны үр дүнг та бүхэнд танилцуулъя. Themed Entertainment Association хэмээх байгууллага нь зохион бүтээгч, дизайнер болон продюсер нарын мэдлэг болоод мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн олон салбарт өргөжүүлэх зорилготой ашгийн бус, олон улсын байгууллага билээ. Харин AECOM корпораци нь олон улсын хэмжээнд менежмент болон техникийн үйлчилгээ үзүүлдэг аж.
Судалгаанаас үзэхэд өнгөрсөн жил Диснейлэндад ойролцоогоор 18 сая хүн ирсэн бөгөөд энэ нь 2012 онтой харьцуулахад зургаан хувиар өссөн үзүүлэлт юм. Дэлхийн хамгийн алдартай соёл амралтын хүрээлэнгүүд жилдээ 215 сая жуулчинг хүлээн авдаг бөгөөд 2012 оноос хойш тус үзүүлэлт нь 4.3 хувиар өссөн гэж дээрх судалгаанд дурьдсан байна. Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан дэлхийн даяар хамгийн олон хүн зочилдог 25 соёл амралтын хүрээлэнг жагсаажээ. Энэхүү жагсаалтад диснейн амралтын хүрээлэнгүүд зонхилж байгаа бөгөөд шилдэг арван соёл амралтын хүрээлэнгийн ес нь АНУ, Европ, Азид байрладаг юм байна. Мөн Хойд Америк болон Азийг зорих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаагийн сацуу соёл амралтын хүрээлэнгүүдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа аж.
25. Японы “Ёкохама Хаккейжима тэнгисийн диваажин” парк нь гурван том аквариумаас бүрдэх бөгөөд нийт 500 гаруй төрлийн загас, 100.000 гаруй далайн амьтадтай аж.
24. Нидерландын Эфтелиний парк бол дэлхийн хамгийн эртний соёл амралтын хүрээлэнгүүдийн нэг юм. 1952 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэхүү амралтын хүрээлэнгийн нэгэн салшгүй хэсэг нь ах дүү Гриммийн “Шидэт ойн үлгэр”- ээс сэдэвчилсэн ойн байгууламж юм. Энд бид өөрсдийн сайн мэдэх “Нойрсож буй гүнж”, “Цасангуа ба долоон одой ”, “Мэлхий гүнж” зэрэг дэлхийд алдартай үлгэрийн ертөнцөөр аялж болно.
23. Дани дахь Тиволи цэцэрлэгт хүрээлэнгийн өвөрмөц, уран нарийн бүтэцтэй байгууламжууд нь үүсэн байгуулагдсан цагаас эхлэн олны анхаарлыг татсаар иржээ.
22. Калифорни дахь "Далайн Ертөнц" соёл амралтын хүрээлэн Шаму нэртэй авъяаслаг халим болон бусад сургуультай далайн амьтдаараа алдартай юм. Уг хүрээлэнд саяхан гал гарсан боловч жуулчдын очиж үзэхийг хүсдэг алдартай газруудыг нэг хэвээр байна.
21. Уолт Дисней парк бол Парис дахь Диснейлэндын зөвхөн нэг хэсэг боловч Европ дахь хамгийн олон жуулчид цуглардаг газруудын нэг юм.
20. Германы Европа – Парк нь дээд зэрэглэлийн ресторануудаараа алдартай.
19. Флорида дахь далайн амьтдын хүрээлэн нь халимын үзүүлбэрүүдээрээ олонд танигджээ.
18. Японы Нагашима мужийн Рашаан сувилалын газрын дэргэд байрлах "Steel Dragon" галзуу хулганад очиж өөрийн хэр адал явдалд шимтэгч болохоо сориорой.
17. Бидний шимтэн үздэг кинонуудыг хэрхэн хийдгийг мэдэхийг хүсвэл Калифорниа дахь Юниверсал студид очиж үзэхийг зөвлөж байна.
16. Флорида муж дахь Юниверсал студийн бас нэгэн гайхамшигт үзүүлбэр болох Харри Поттерийн шидэт ертөнц таныг хүлээж байна.
15. Өмнөд Солонгосын хамгийн алдартай соёл амралтын хүрээлэн бол Юн-инь хотын амьтны хүрээлэн юм.
14. Харин Лотте Ворлд нь Өмнөд Солонгын хамгийн том их дэлгүүрүүд, зочид буудал, спортын цогцолборуудын төв юм.
13. Хонконгийн Диснейлэнд бол тоглоомын ертөнцийн нэг гайхамшиг билээ.
12. Хонконг дахь далайн хүрээлэн 2012 онд Форбс сэтгүүлээс хамгийн олон жуулчид зочилсон 50 соёл амралтын хүрээлэнгийн нэгээр тодорч байжээ. Түүнчлэн энэхүү хүрээлэнгээс зэрлэг ан амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахтай холбоотой эрдэм шинжилгээний ажилд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд 2011-2012 оны хооронд Азийн нийт арван орныг хамарсан 42 байгаль хамгаалах төслийг санхүүжүүлжээ.
11. Орландогийн Юрийн галавын хүрээлэнгийн динозавр, ширүүн урсгалт голын аялал энэ бүхэн адал явдал эрэлхийлэгч хэн бүхний заавал очих газар билээ.
10. Калифорниа дахь Мики хулганы алсыг харагч, галзуу хулгана.
9. Японы Осака хот дахь Юниверсал студи.
8. Флоридад байрлах Диснейн дөрвөн соёл амралтын хүрээлэнгийн нэг энэ юм. Эндээс та Мики хулганы ид шидийн малгайн хамгийн том хувилбарыг олж харах болно.
7. Амьтдын гайхамшигт ерөнтөнцийг зочид буудлынхаа цонхоор тольдохыг хүсвэл Флоридагийн Диснейн амьтдын ертөнц хамгийн тохиромжтой.
6. Парисын Диснейланд дахь Нойрсож буй гүнжийн харшид Мики хулганатай цуг зургаа татуулах нь сонирхолтой “pose” биш гэж үү?
5. Зөгнөлт сансрын хөлөг геод хэлбэртэй дэлхийн бөмбөрцөг болон нэг замтай төмөр зам зэргийг та зөвхөн Флорида дахь Диснейн Епкотоос л олж харах болно.
4. 71 га газрыг хамарсан газар дундын тэнгисийн эргээс эхлэх хамгийн сонирхолтой долоон боомтоор аялахыг хүсвэл Токиогийн Диснейн усан ертөнцийг зориорой.
3. Калифорниа дахь Диснейландын шидэт харш, Мики хулгана юунаас ч илүү бодит мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
2. 2013 онд Токиогийн Диснейланд 30 дахь жилийн ойн баяраа тэмдэглэсэн байна.
1. Нэгдүгээр байрт Флорида дахь "Диснейн Шидэт Ертөнц". “Та мөрөөдөж чаддаг бол түүнийгээ биелүүлж чадна л гэсэн үг. Бүх зүйл ганц хулганаас эхэлснийг бүү март” хэмээн алдарт Уолт Дисней хэлсэн байдаг. Ямар ч авьяасгүй хэмээн дүгнэгдэж байсан тэрээр урт удаан хугацаанд хөдөлмөрлөсний эцэст 1928 онд анхны дуут хүүхэлдэйн кино, 1934 онд анхны өнгөт хүүхэлдэйн киног гаргаснаар дэлхий нийтийн танил болсон билээ. Эдүгээ Уолт Диснейн бүтээл болох Мики хулганаар төлөөлүүлсэн үлгэрийн баатрууд ганц кино урлагаар зогсохгүй шоу бизнес, тоглоомын ертөнцөд өөрийн байр суурийг бий болгож чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ