Гитлер зураач болохын оронд яагаад алуурчин болохоор шийдсэн бэ?
Гитлер зураг зурах маш их авъяастай хүн байсан бөгөөд Германы засгийн газрыг тэргүүлэх болсныхоо дараа ч зурсаар байжээ. Харин тэр зурагчин болохын оронд яагаад алуурчин болохоор шийдсэн хэрэг вэ?
Тэр уран зургийн сургуульд элссэнийхээ дараа хэд хэдэн асуудалтай тулгарсанд шалтгаан оршиж байж болох талтай. Юу гэвэл, сургуульд зураг зурахад огт хамаагүй дүрэм журам мөрддөг байжээ. Энэ сургуульд цаашид сурах гэвэл, ганцхан авъяас учир дутагдалтай байсан хэрэг! Амьдарч байгаа нийгмийнхээ хэм хэмжээг даган мөрдөж, сургуулийн дүрмийн дагуу аж төрөх ёстой байж. Тиймээс Гитлер уг сургуулиас хөөгдсөнийг авъяас чадвар дутсантай холбон үзэх учиргүй.
Тэр жилүүдэд Гитлер бичиг үсэг бараг мэддэггүй байсан бөгөөд учир нь бага байхад нь тэднийх ийш тийш байнга нүүж, түүнд хэвийн боловсролтой болох боломж олгож байгаагүй ажээ. Тэр ч байтугай, сүүлийн жилүүдэд нь түүний өмнөөс нууц ажилтнууд номуудыг нь бичиж өгч байжээ. Тэр бичиг үсэггүйдээ ихэд ичдэг байсан ч, энэ талаар юу ч хийж чадаагүй байна.
Шалгалтад унаж, бичиг үсэгт тааруу байсан нь Гитлерийг уран зургаар дамжин нэрд гарах боломж олгоогүй байна. Хэрвээ тэр уран зургийн сургуулийг яалт ч үгүй төгссөн бол, өөрийгөө улс төртэй холбох байсан нь юу л бол хэмээн таамаглаж болох талтай. Дашрамд дурдахад, түүний еврейчүүдийг үзэн ядах үзэл нь түүнийг өөрийнхөө зургуудыг худалдаж байх үед төлөвшиж бий болжээ. Түүний зургийг худалдаж авсан нэг еврей хүн зураачийн бүтээлийг сүрхий муулж шүүмжилсэн байна. Тийнхүү Гитлер энэ явдлыг насан туршдаа санаж явдаг болсон байж ч болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ