Залуу буудагчид ДЗАШТ-ий мөнгөн медалийн эзэд боллоо

БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээний өнөөдөр явагдсан дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн /ДЗАШТ/-ий хийн гар бууны эмэгтэй дасгалд Монголын баг мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээний уг дасгалд нийт 14 баг оролцоход БНСУ-ын баг 1700 оноогоор тэргүүлсэн бол Монгол Улсын баг тамирчид 1698 оноогоор хоёрдугаар байр эзэллээ. Харин ОХУ-ын 1693 оноо авч хүрэл медалийн эзэд болсон байна.
 
 
Монголын залуучуудын шигшээ багт орж ур чадвараа сорьсон тамирчдыг нэрлэвэл, ОУХМ Х.Уртнасан, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр нар багтаж залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж Өмнөд Солонгосын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ