"Уулын эзэн-2018" уулын дугуйн тэмцээн энэ сарын 16-нд болно

"Уулын эзэн-2018" уулын дугуйн Uphill тэмцээн энэ сарын 16-ны өдөр зохиогдох гэж байна. уг тэмцээнийг Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд унадаг дугуйн хэрэглээг нэмэх, дугуйн спортыг сурталчлан таниулах ач холбогдолтой байна.

 

Тус тэмцээн нь мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын дунд болох бөгөөд улаан номонд ороод байгаа зэрлэг онгон байгалийн бэлэгдэл “Уулын эзэн” хэмээн нэрийддэг цоохор ирвэсээ хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.

 

Тэмцээний бүртгэлийн хураамж 3000 төгрөг бөгөөд цугларсан мөнгийг “Ирвэс хамгаалах сан”-д хандивлах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ