Дэлхийн шилдгүүд энэ сарын 5-нд Якутад цугларна

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Саха хотын “Триумф” ордонд болно. Нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй 11 дэх удаагийн тэмцээний шагналын санг Якутын чөлөөт бөхийн холбоо нийт 180 мянган ам.доллар /алт 7000, мөнгө 5000, хүрэл 3000/ болгож өсгөсөн. Энэ нь өдгөө болж буй чөлөөт бөхийн тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа юм. Тиймээс дэлхийн шилдэг хүчтэнүүд Якутын дэвжээнд олноор зодоглохоор болоод байна.

Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Э.Бэхбаяр тэргүүтэй Будапештийн ДАШТ-д оролцох бөхчүүд зодоглох юм. Түүнчлэн эзэн орноос олимп, дэлхийн аваргууд Якутын дэвжээнд зодоглох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ