Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардууллаа

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад энэ сарын 23-нд Гүрж Улсын Батуми хотноо эхэлнэ. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд Дэлхийн шатрын холбооны гишүүн 188 орны шатарчид оролцох аж. Тус тэмцээнд оролцох баг тамирчид бэлтгэлээ Их тэнгэр цогцолборт хийж буй юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр баг, тамирчидтай уулзаж, амжилт хүсчээ.

Энэ үеэр тэрээр хэлэхдээ “Манай шатарчид дэлхийд чансаагаараа сайн байгаа. Өнгөтэй, хийморьтой яваа. Монгол Улс шатрын арван их мастер буюу дэлхийн 10 аваргатай байгаа нь үүний нотолгоо. Тамирчид та бүхэн оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиаддаа амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулаад ирээрэй” хэмээн ерөөжээ.

П

СЭТГЭГДЭЛ БИЧИХ