Путин, Трамп нарын уулзалтад зориулсан зоос гаргажээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын удирдагч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтад зориулсан дурсгалын зоосыг Цагаан ордноос гаргасан байна. Бэлэг дурсгалын дэлгүүрийн сайтад зоосны зураг нийтлэгдээгүй ч, сэтгүүлч Кеннет Фогел өөрийн Twitter-т уг зоосыг үзүүлжээ.
Guess who’s hyping the TRUMP-PUTIN summit challenge coin? @RT_com. https://russian.rt.com/world/news/550788-moneta-vstrecha-sammit-helsinki …
“Трамп, Путин хоёр ямар тохиролцоонд хүрснийг бид нэг их мэдэхгүй байгаа ч, Цагаан ордон энэ үйл явдалд зориулсан зоос гаргажээ” гэж сэтгүүлч тэмдэглэсэн байна.
Зоос нь 100 долларын өртөгтэй ажээ. Зоосон дээр хоёр удирдагчийн дүрс байхгүй байна. Харин уулзалт болсон Хельсинкийн сүмийг зоосны голд товойлгон гаргажээ.
ОХУ , АНУ-ын ерөнхийлөгч нар он дуусахаас наана гурван ч удаа уулзаж болох юм гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков наймдугаар сарын 31-нд мэдэгдсэн юм. Францад дэлхийн нэгдүгээр дайн дууссанд зориулсан баяр ёслолын үеэр, Сингапурт Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, Аргентинд “их хорийн” удирдагчдын уулзалтын үеэр уулзаж болох юм гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.
Владимир Путин, Дональд Трамп нарын анхны бүрэн хэмжээний уулзалт өнгөрсөн долоодугаар сарын 16-нд Хельсинкид хаалттай байдалд болсон билээ. Талууд уулзалтыг нааштай үнэлээд, цаашид хоёр талын хооронд хэлхээ холбоо тогтоож болохыг үгүйсгээгүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ