Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ

Жакарта 2018 Азийн наадмын Жүдо бөхийн сүүлийн өдөр манайхаас 5 бөх барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртлээ. 

Мөн +100 кг-ын жинд барилдсан Ө. Дүүрэнбаяр алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Ким Сун Минтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний тойрогт хийлж, удаах учраа Тажикстаны Мирмамадовыг вазари үнэлгээгээр ялсан билээ. 

Тэрбээр хэсгийн аваргын төлөө Ираны Ж.Махжоубыг иппон үнэлгээгээр цэвэр ялсанаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Ингэснээр тэрбээр Монголын багийн 19 дэх, 6 дахь мөнгөн медаль, жүдочдын хоёрдахь мөнгөн медаль, ийн эзэн болжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ