Самбо бөхөөр Г.Наранцэцэг Азийн наадмын анхны алтан медаль хүртлээ
Индонез улсын нийслэл Жакарта хотноо болох Азийн наадамд самбо бөхийн төрөл шинээр нэмэгдсэн билээ. Төв Азийн таван улс болон Монголчууд сайн барилдах энэ төрөл эхэллээ.
Эрэгтэй
52 кг-д Г.Мөнхбат, Ш.Эрдэнэбаатар
Эмэгтэй
48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг нарын 4 бөх барилдсанаас нэг алт, 2 мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг нар барилдсанаас бүх өрсөлдөгчөө ялж хоорондоо аваргын Алтан медалийн төлөө барилдлаа. Энэхүү барилдаанд Ганбаатарын Наранцэцэг ялалт байгуулж Азийн наадмын аварга боллоо.
52 кг-д Г.Мөнхбат, Ш.Эрдэнэбаатар нар барилдсанаас Шаалуугийн Эрдэнэбаатар алтан медалийн төлөө хүч үзэн Казахстаны бөхөд ялагджээ.
Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар тэргүүтэй 4 барилдах аж.
Самбо бөх Азийн наадамд оролцож буй тамирчид
Эрэгтэй
52 кг-д Г.Мөнхбат, Ш.Эрдэнэбаатар
90 кг-д Х.Цагаанбаатар, Р.Анхбаатар,
Эмэгтэй
48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг
68 кг-д М.Даваасүрэн, Ц.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ