Азийн наадам: Э.Цэндбаатар аваргын төлөө тулалдана
Азийн наадмын боксын 60 кг-ын жинд оролцож буй олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар БНХАУ-ын тамирчныг 5:0-оор яллаа. Ингэснээр тэрээр мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар болж байгаа юм. Манай улс одоогийн байдлаар гурван алтан медаль хүртээд байна.
Алтан медалийн төлөө тоглох эрхтэй болоод буй боксын 60 кг-ын жинд оролцож буй Э.Цэндбаатар, жүдо бөхийн 90 кг-ын тамирчин Г.Алтанбагана, +100 кг-ын жинд барилдаж буй Ө.Дүүрэнбаяр нар өрсөлдөгчөө ялбал манай улс долоон алтан медальтай болж байраа урагшлуулах боломжтой. Одоогийн байдлаар манай улс медалийн чанараар 20 дугаар байрт бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ