Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар аваргын төлөө барилдана
Өнөөдөр 14 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж байгаа бөгөөд манай хоёр жүдоч алтан медалийн төлөө барилдана.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Гантулгын Алтанбагана гурав ялж, Азийн наадмын аваргын төлөө БНСВУ-ын жүдоч Гвак Донгхантай барилдахаар боллоо.
Харин +100 кг-д хүч үзсэн Өлзийбаярын Дүүрэнбаяр хоёр ялж, мөн БНСУ-ын бөх Ким Сунгминтэй алтан медалийн төлөө халз барилдана.
Өнөөдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдийн 100 кг-д барилдсан Л.Отгонбаатар нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Шигшээ барилдаан орон нутгийн цагаар 16 цагт эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ