Шорлог аюултай болох нь илэрчээ

Нүүрсээр болгосон шорлог байнга идэх нь зүрх-судасны элдэв өвчнөөр нас барах эрсдэлийг ихэсгэдгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. EureAlert! сайтын хэвлэлд зориулсан мэдээнд ингэж дурдсан байна.

Судалгаанд Хятадын 30-79 насны 341,730 оршин суугч оролцжээ. Ийм хоол байнга хийдэг үү, ямар түлш хэрэглэдэг вэ гэсэн асуулгыг судалгаанд оролцсон хүмүүсийн дунд явуулсан байна. Ингэхдээ хүмүүс  шорлог хийхдээ нүүрс, мод болон модны нүүрс аль хэр хэрэглэж байсныг эрдэмтэд сонирхжээ. Долоо хоногт нэгээс цөөнгүй удаа шорлог хийдэг,  зүрх-судасны элдэв өвчингүй оролцогчид эцсийн түүвэрлэлтэд багтсан байна.

Нийт сайн дурынхны 22,5 орчим хувь нь сүүлийн 30 жил, 24,6 хувь нь 10-29 орчим жил, харин 53 хувь нь 10-аас цөөн жил нүүрс  хэрэглэж байсан юмуу огт хэрэглэж байгаагүй ажээ. Ажиглалт хийсэн бүх хугацаанд 8304 хүн зүрх-судасны өвчнөөр нас барсан байна. Байнга нүүрсэн дээр шорлог хийсэн арван жил тутамд нас барах эрсдэл гурван хувиар нэмэгдэж байжээ.

Ийнхүү шорлог хийхдээ цахилгаан юмуу хий хэрэглэх нь зүрх-судасны өвчин тусах эрсдэлийг нэлээд бууруулдаг гэж эрдэмтэд онцлон тэмдэглэсэн байна.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ